
Өнөөдөр Бээжингийн гудамж буюу МУИС-ийн цаад талын гудамжийг БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн хөрөнгө оруулалтаар тохижуулах ажил явагдаж байна. Мөн гэр хорооллын дунд Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнжийн нуур хэмээх өвөрмөц тогтоц бүхий 2,2 га талбай, Чингэлтэй дүүргийн шинэ эцэст цэцэрлэг байгуулах ажлууд нь иргэд олон нийтийн амарч зугаалах орчныг бүрдүүлсэн, байгалийн амьд нуурыг хамгаалах энэ хэвээр хадгалж үлдэх, ногоон байгууламжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх чухал ач холбогдол бүхий ажил болж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/