Гудамж төслийн хөрөнгөөр Зуун айлын уулзварыг өргөтгөн шинэчлэн дөрвөн замын уулзвар болгох ажил эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд асфальтон хучилт хийхтэй холбогдуулан дээрх хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хэсэгчлэн хаахаар боллоо. Ингэхдээ энэ сарын 24-25-нд шилжих шөнө буюу 25-ны 00:00 цагаас эхлэн зорчих хэсгийн урд талыг хааж 27-ны 06:00 цагт нээнэ. Энэ сарын 27-ны 00:00 цагаас эхлэн уулзварын хойд хэсгийг хааж 29-ны 06:00 цагт нээх юм байна гэж Гудамж төслөөс мэдээллээ.