ЦЕГ-ийн Сургалт дадлагын төв ОХУ-аас албаны нохойг хар тамхи болон тэсэрч дэлбэрэх бодис илрүүлж сурах сургалтад шаардагдаж байгаа “Наркотик бодис болон дэсэрч дэлбэрэх бодис орлуулагч”-ийн цуглуулга бүхий цүнхийг худалдаж авлаа.

Уг цүнхний иж бүрдэл нь жинхэнэ хар тамхины төрлийн ургамалтай ижил төстэй байгалийн нейробиологийн бодисын молекулын үнэртэй , бүтцийн хэсэгт нэвчсэн бичил талст целлюзыг агуулсан цагаан өнгийн нунтгийн нэгдэл бөгөөд хар тамхины идэвхжилгүй, халуун цустанд хордлого өгдөггүй онцлогтой юм байна.

Д.Ундрах /24tsag.mn/


Д.Ундрах /24tsag.mn/