Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвлийн бэлтгэл ажлыг нэгдсэн байдлаар хангах үүрэг өглөө

2014-6-25
0
ЖИРГЭХ

p18r9r074p1kj11ti51t9d1r8n1gjj1         Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамж гаргалаа. Захирамжид нийслэлд 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгуулагуудын удирдлагуудад даалгасан байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлын жагсаалтыг баталж, жагсаалтын дагуу  бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.

 Тодруулбал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах,  өөрийн хөрөнгөөр хийх  их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах, өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Таван шар, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, офицеруудын ордны орчим дулаан, цахилгаан хангамжийн доголдол гарах эрсдэл их байгаа тул эдгээр байршлуудад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарт , шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга угсралтын ажлыг дуусгуулан байнгын ашиглалтанд хүлээн авах ажлыг зохион байгуулах, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн  барилга байгууламжийн дулааны алдагдлыг багасгах ажлыг хийж гүйцэтгэх, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн халаалтын зуухнуудын засвар шинэчлэлтийн ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж байнгын ашиглалтанд оруулах,  халаалтын улирал эхлэхээс өмнө гэр хорооллын айл өрхөд сайжруулсан зуух тараах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх зэрэг үүрэг өгсөн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУД БОЛОН
ХОЛБОГДОХ ГАЗРУУДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ
 АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
АЖЛЫН ЖАГСААЛТ
 
             Нэг. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт
 
1.Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
 
2.Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
 
3.Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
 
4.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд доорх ажлуудыг онцгой анхаарах:
 
-Харьяа газруудынхаа аваарын нөөцөнд 35квт-с дээш ачаалал даах чадвартай цахилгааны тэжээлийн уян кабель бэлтгэх /100м/.
 
-Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын аваарын нөөцөнд 35 квт-с дээш ачаалал даах чадвартай цахилгааны тэжээлийн уян кабель бэлтгэх /200м/.
35квт-с дээш хүчин чадалтай зөөврийн цахилгаан үүсгүүр бусад байгууллагуудаас            5-6ш-ийг судалж шаардлагатай үед тус байгууллагуудтай түр ашиглах гэрээ байгуулах.
 
-Харьяа байгууллагуудын Ус дулаан дамжуулах төвүүдэд нөөц насос, автомат удирдлагын самбар болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг нөөцөнд бэлтгэх.
 
-Олон жилийн параметрийн ажиглалтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Таван шар, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, офицеруудын ордны орчим дулаан, цахилгаан хангамжийн доголдол гарах эрсдэл их байгаа тул эдгээр байршлуудад онцгой анхаарч ажиллах.
 
5.Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай бусад нийтийн аж ахуйн хуулийн этгээдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэнд нь байнгын хяналт тавин ажиллах.
 
6.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны              05 дугаар сарын 05-ны 69 дүгээр “Орон нутгийн өмчит газруудыг өөрчлөн байгуулах тухай” тогтоолыг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх.
 
7.Нийслэл хотод 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь уялдуулан хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах.
 
 
 
            Хоёр. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон Цахилгаан  
                                  дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иудад
 

            1.Нийслэл хотод 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
 
            2.Их тойруу төслийн хүрээнд хийгдэж буй 110кВ-н Цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцуудын ажлыг гэрээт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
 
            3.35 кВ-ын 19,7 км Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг 07 дугаар сарын 01-ний дотор хийж гүйцэтгүүлэх.
 
            4.6-10 кВ-ын 18,47 км  Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур, утас солих ажлыг 10 дугаар сарын 1нд дуусгах тал дээр анхаарч ажиллах.
 
            5.ХТП, РП-ний дээвэр засвар, дэд станцын барилгын ажлыг 09 дүгээр сарын        01-ний  дотор хийж гүйцэтгэлд хяналт тавих.
 
            Гурав. Ус сувгийн удирдах газарт
 
            1.Нийслэл хотод 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
 
            2.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах.
 
            3.Усан хангамжийн Дээд, Төв, Мах, Үйлдвэр комбинат, Буянт-Ухаа, Гачуурт, Яармаг зэрэг эх үүсвэр, өргөлтийн насос станц, цэвэрлэх байгууламжуудын цахилгаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
 
            4.Дээд, Завсарын, Тасганы, Нисэх болон бусад усан сангуудыг засварлах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх.
 
            5.Ус түгээх байрны хэвийн найдвартай ажиллах нөхцөлийг бүрэн хангаж ажиллах.
 
            6.Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах
 
            7.Төв, Урьдчилан цэвэрлэх, Баянголын ам, Нисэх зэрэг цэвэрлэх байгууламжуудын хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
 
            8.Цэвэрлэх байгууламжуудын тунгаагуур, аэротенкийн их, урсгал засварыг графикт хугацааны дагуу гүйцэтгэх.
 
            9.Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй Хайлааст коллектор, Төв цэвэрлэх байгууламжид шинээр барих 2 ширхэг тунгаагуур, биоцөөрмийн ажил болон Багахангай дүүргийн усан хангамжийн шугам сүлжээний барилгын ажилд ашиглагчийн хяналтыг тогтмол тавьж ажиллах.
 
            10.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй Нисэх, Яармаг, Ирээдүй, Баянгол гэх мэт  шинэ хорооллууд болон Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудад ашиглагч байгууллагын зүгээс тогтмол хяналт тавих.
 
            11.Бохир усны дамжуулах Туул-1, 24, Налайхын коллекторуудыг ашиглалтанд оруулсны дараа хүлээн авч ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллах.
 
            12.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөнд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
 
            Дөрөв. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д
 
            1.Нийслэл хотод 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
 
            2.Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
 
            3.Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
 
            4.Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
 
            5.Орон сууц нийтийн аж ахуйн байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран орон сууцны барилгын халаалтын дотор системийн угаалга цэвэрлэгээг хийлгэх ажлыг зохион байгуулах.
 
            6.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөнд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
 
            Тав. Дүүргүүдийн Засаг дарга нарт
 
            1.Нийслэл хотод 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
 
            2.Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай хуулийн этгээдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэнд нь байнгын хяналт тавин ажиллах.
 
            3.Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламжийн  их засвар, шинэчлэлтийн ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө бүрэн дуусгуулан  улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд оруулах арга  хэмжээг зохион байгуулах.
 
            4.Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан ХХК-иудтай хийсэн гэрээний дагуу гэрэлтүүлгийн  тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын шит самбарт хийх засвар үйлчилгээ, гэрэлтүүлгийн урсгал засварын ажлыг  графикт хугацаанд нь  дуусгах ажилд хяналт тавих.
 
            5.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн өмчийн болон иргэн, хуулийн этгээдийн өмчлөл,  эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах
 
            6.Аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын явган зам, шатан дээр хальтиргаанаас хамгаалсан шалавч наалгах арга хэмжээ авах.
 
            7.Хариуцсан авто замуудад хальтиргаа үүсэхээс сэргийлж цас орсон үед нягтрахаас өмнө цэвэрлэж мөстөлт үүсгэхээс сэргийлэх, цэвэрлэсний дараа элс давсны холимог, тусгай зориулалтын бодисыг цацаж хальтиргаанаас сэргийлсэн арга хэмжээ авах.
 
            8.Дүүргийн  харьяалалд байгаа  нийтийн эзэмшилийн гудамж, зам  талбайн   гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг  Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан ХХК-иудаар тогтмол хийлгэж “Улаанбаатар хотын гудамж талбайн  гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам”-ыг мөрдөж ажиллуулах.
 
            9.Хадлан тэжээл бэлтгэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах.
 
            Зургаа. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт
 
            1.Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засвар, шинэчлэлтийн ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
 
            2.Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
 
            3.Гэр хороололд шинээр ашиглалтанд орох орон сууцны барилгуудын инженерийн хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулах арга хэмжээ авах.
 
            4.Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах
 
            5.Харьяа зуухнуудын нүүрсний нөөцийг халаалтын улирлаас өмнө татах ажлыг зохион байгуулах.
 
            6.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөнд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
            7.Байгаль, орчны эрүүл аюулгүй байдлыг хангуулж, нүүрсний нөөц, үнслэгийг заагдсан стандартын нөхцөлд хадгалах ажлыг зохион байгуулах.
 
            Долоо. Мэдээлэл холбооны сүлжээ ХК
 
            1.Нийслэл хотод 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам,   тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт  хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
 
            2.Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ,      хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг      тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн,       аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах
 
            Найм. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарт.
 
            1.Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжийн  хөрөнгөөр хийгдэж байгаа барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний барилга угсралт, тохижилтын ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгүүлж Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд оруулах.
 
            2.Нийслэл хотод 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
 
            3.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилгын их засвар шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэх.
 
            4.Шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга угсралтын ажлыг дуусгуулан байнгын ашиглалтанд хүлээн авах ажлыг зохион байгуулах.
 
            5.Сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн  барилга байгууламжийн дулааны алдагдлыг багасгах ажлыг хийж гүйцэтгэх.
 
            6.Сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн халаалтын зуухнуудын засвар шинэчлэлтийн ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж байнгын ашиглалтанд оруулах.
 
            7.Томоохон эмнэлэгүүдийн цахилгааны нөөц үүсгүүрүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулах.
 
            8.Халаалтын улирал эхлэхээс өмнө гэр хорооллын айл өрхөд сайжруулсан зуух тараах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх.
 
            9.Боловсруулсан түлшний нөөцлөн тараах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж тараалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах.
 
            10.Өвлийн улиралд цас мөсний хальтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, сургалт явуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах
            11.Авто зам, явган хүний гарцын гэрэл дохионы найдвартай ажиллагааг хангах, хүйтэн сэрүүний улиралд царцахгүй байхаар телекамер холболтыг шийдвэрлэж ашиглалтын найдвартай ажиллагааг хангах
 
            12.Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, дугуйн хээ, өвлийн дугуйгаар солих стандарт шаардлагыг хэрэгжүүлэх, засвар үйлчилгээг хийж өвлийн улиралд тээврийн үйлчилгээг тасралтгүй явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах.
 
            13.Хадлан тэжээл бэлтгэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах.
 
            14.Нийслэлийн иргэд оршин суугчдын хүнсний хэрэглээний мах, хүнсний ногоо нөөцлөх ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгуулах.
 
            Ес. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазарт
 
            1.Нийслэл хотод 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
 
            2.Авто замыг халтиргаа гулгаанаас сэргийлж, шаардагдах элс давс, тусгай зориулалтын бодисыг  хангалттай нөөцлөх арга хэмжээ авах.
 
            3.Ерөнхий менежерийн 2013 оны А/198 дугаар тушаалаар хариуцан ажиллаж буй авто замуудад хальтиргаа үүсэхээс сэргийлж цас орсон үед баруун, зүүн салбарын хэсгүүд цас нягтрахаас өмнө цэвэрлэж, мөстөлт үүсгэхээс сэргийлэх, цэвэрлэсний дараа элс давсны холимог тусгай бодисыг цацаж хальтиргаанаас сэргийлсэн арга хэмжээ авах.
 
            4.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Айцийн даваа, Морингийн даваа, Сонгинохайрхан дүүргийн Найрамдлын зам, Энхтайваны өргөн чөлөөний зам, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Зуслангийн чиглэлийн зам, Баянзүрх дүүргийн товчоо чиглэлийн замуудад цаснаас хамгаалсан хайс хашлага хийх.
 
            5.2013-2014 оны өвөлжилтийн хугацаанд хүмүүсийн хальтирч унаж гэмтсэн байршлын судалгааг гарган тус байршлуудыг хальтиргаанаас хамгаалж зам талбайг тэгшлэх, хотгор гүдгэрийг засах
 
            6.Авто замын хучилтанд хальтиргаа гулгаанаас сэргийлсэн зориулалтын наалт тэмдэглэгээг хийх, анхааруулах тэмдэг суурилуулах.
 
            7.Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан ХХК-иудтай хийсэн гэрээний дагуу гэрэлтүүлгийн  тоноглол, тэжээлийн кабель,удирдлагын шит самбарт хийх засвар үйлчилгээ, гэрэлтүүлгийн урсгал засварын ажлыг  графикт хугацаанд нь  дуусгах ажилд хяналт тавих.
 
            8.Ажилчдын өвлийн хувийн бэлтгэлийг хангуулан,  өвлийн  нормын  хувцас,   багаж хэрэгсэлээр бүрэн хангах.
 
            9.Өөрийн эзэмшлийн борооны болон хөрсний ус зайлах байгууламжийн үзлэгийн худаг, шүүрт худгийн тагны бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
 
            10.Өвлийн улиралд ажиллах машин механизмын засвар, техникийн үйлчилгээг бүрэн хийж өвлийн улиралд бэлтгэх.
 
            Арав. Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд
 
            1.Орон сууцны барилгын дотор системийн угаалга цэвэрлэгээг мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.
 
            2.Айл өрх, орцны цонх хаалганы дулаалгыг хийж дулаан алдагдалгүй болгох.
 
            3.Сууц өмчлөгчдийн дундын өмчийн хөрөнгийн урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг бүрэн хийлгэх.
 
            4.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй дээвэр, цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж чанартай гүйцэтгүүлж хүлээн авах .
 
            5.Орон сууцны дулаан алдагдлыг багасгах хүрээнд дулаан техникийн шинэчлэлтийн төслийг иргэдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттай эхлүүлэх.
 
            6.Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
#СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    7 цаг 51 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    8 цаг 43 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    8 цаг 46 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    8 цаг 49 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    8 цаг 54 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    9 цаг 28 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    9 цаг 30 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    10 цаг 26 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    11 цаг 29 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    11 цаг 39 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    14 цаг 33 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    14 цаг 45 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    15 цаг 0 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    15 цаг 9 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    15 цаг 12 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 16 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    15 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    16 цаг 6 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    17 цаг 2 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    17 цаг 7 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК