
Наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 240 гаруй богино хэмжээний кино өрсөлдсөнөөс “Шторк” фильмийн залуу уран бүтээлчид бүтээсэн “Амирлангуй” хэмээх кино тэргүүн байрыг эзэлсэн байна.
Кинонд гудамжинд өссөн Анир охины тухай өгүүлдэг. Багаасаа өнчин өссөн учир хатуу харгис хүн болж хүмүүждэг ч эцэст нь эх хүн болоод уян зөөлөн болж буй тухай гардаг аж. Сэтгэлзүйн драм төрлийн уг бүтээлийг дэлхийн 10 орны шүүгчид үзэж, сэтгэл нь хөдөлсөн тухайгаа тэмдэглэсэн байна.
Тэмцээний ерөнхий шүүгч Америкийн нэрт найруулагч Хюго Антони “Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрчээ” хэмээн манай уран бүтээлчдэд урам өгсөн гэнэ.
24tsag.mn