
БНСУ-ын Генгсан аймгийн Хаман сумаас Хан-Уул дүүрэгт түргэний хоёр, гал унтраах хоёр машин бэлэглэлээ. Хан-Уул дүүрэг БНСУ-ын Хаман сумтай 2011 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг туршлага солилцуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэгч хувь хүн, албан байгууллагын төлөөллүүдийг нэг сарын сургалтад хамруулснаас гадна оюутан, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна.