
Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.2 дах хэсэг "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь үйл ажиллагааныхаа тайланг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, оршин суугчдад, түүнчлэн тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагч нь үйл ажиллагааныхаа тайланг нутаг дэвсгэрийн иргэдэд тавина" гэж заасны дагуу Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат аймгийн ИТХ-ын 6-р хуралдаанд ажлаа тайлагнаж иргэдийн төлөөлөгчдөөс "Хангалттай сайн" үнэлгээ авлаа.