Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аймаг сумдын наадмын хуваарь

2014-6-26
0
ЖИРГЭХ

наадам 2        Дэнж хотойтол нааддаг дэлгэр Монголын их цэнгэл айсуй. Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа аймгууд хэзээ хэрхэн тэмдэглэхийг эрхэм уншигч, морь сонирхогч танаа дуулгаж байна.   

Архангай аймаг


АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам 7-р сарын 9, 10-нд  болох бөгөөд харин Чулуут,  Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт  зэрэг сумын  90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж.

Баян- Өлгий


Баян-Өлгий аймгийн хувьд сумдын тэмдэглэлт ой байхгүй бөгөөд АХ-ын 93 жилийн ойн баяр наадмаа 7-р сарын 5, 6-ны өдрүүдэд хийх аж. Түүнчлэн 7-р сарын 3-нд Алтай таван Богд хайрханы төрийн тахилга болох юм байна.

Баянхонгор

Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, “Говийн бүсийн” уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу 7-р сарын 25, 26-ны өдрүүдэд  зохион байгуулагдахын зэрэгцээ Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг зэрэг найман сум 90 жилийн ойгоо 7-р сарын 16-20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Булган


Аймгийн баяр наадам  7-р сарын  9, 10-ны өдрүүдэд, харин Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хангал, Бугат  дөрвөн сумын 90, Рашаант сумын 30 жилийн ой 7-р сарын 25, 26 -ны өдрүүдэд болно. Түүнчлэн  Булган аймгийн хувьд энэ зун Хишиг-Өндөр  сумын дунд сургуулийн 90 жилийн ой болон Хан уулын тахилга буюу Манлай уяач Д.Хишигжаргалын цолны мялаалга наадам  8-р сарын 1 ,2-ны өдрүүдэд болох аж. Дашрамд дурдахад, Манлайн мялаалга Булган аймгийн шигшмэл морьдыг тодруулах уралдаан болж буйгаараа онцлог бөгөөд аймгийн бүсийн статустай аж.

Говь-Алтай


Хамгийн олон сум түүхт ойгоо тэмдэглэх аймаг бол Говь-Алтай. Аймгийн баяр наадам 7-р сарын 9-11-ний өдрүүдэд,  харин Дарви, Бугат, Есөнбулаг, Халиун зэрэг дөрвөн сумаас бусад 14 сум 90 жилийнхээ тэгш ойг 8-р сарын 1-3-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэх аж.

Говьсүмбэр

АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам  7-р сарын 3, 4-ны өдрүүдэд  болно.

Дархан-Уул


Аймгийн баяр наадам  7-р сарын  9-11 нд болох бөгөөд Шарын гол сум 20 жилийн ойгоо 7-р сарын 19, 20-ны өдрүүдэд тэмдэглэнэ.

Дорноговь


Ойтой сумдынхаа тоогоор Дорноговь аймаг хоёрт бичигдэж буй. Энэ жил тус аймгийн Сайншанд, Улаанбадрахаас бусад 12 сум түүхт ойгоо тэмдэглэх бөгөөд Мандах 7-р сарын 7-9-нд, Сайхандулаан 7-р сарын 10,11-нд,  Хатанбулаг 7-сарын 25-27- нд, Хөвсгөл 7- сарын 24-26-нд баяраа тэмдэглэхээр тогтжээ. Харин бусад сумын ой хэзээ болох нь  одоогоор тодорхойгүй байна. Дорноговь аймгийн баяр наадам  7-р сарын 10, 11-нд болно.

Дорнод

Аймгийнх нь баяр наадам 7-р сарын 25, 26-ны өдрүүдэд болох бөгөөд Булган, Матад сумын 90 жилийн ой 7-р сарын 20, 21-нд, Баян-Уул сумын 90 жилийн ой 7-р сарын14-16-нд, Халхгол сумын 90 жилийн ой, Вангийн Цагаан уулын тахилга наадам баяр наадам  8-р сарын 16, 17-нд  болох аж. Түүнчлэн энэ жил Халх голын ялалтын 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд 8-р сарын 26, 27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх ч морь уралдахгүй аж.

Дундговь

Аймгийн баяр наадам  7-р сарын 25, 26-нд, харин Луус ,Гурвансайхан, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр зэрэг  сумын  90 жилийн ой 7-р сарын 17, 18-нд, Сайнцагаан, Өндөршил сумын 90 жилийн ой 7-р сарын 9, 10-нд тус тус болох аж.

Завхан


Завхан аймгийн хувьд 10 сумын ой өнөө жил тохиож буй. Аймгийн баяр наадам 7-р сарын 10,11-ний өдрүүдэд, харин  Отгон, Дөрвөлжин, Сантмаргаз, Яруу, Сонгино, Баянхайрхан, Баянтэс,  Шилүүстэй, Ургамал зэрэг  сумын 90, Асгат сумын 30 жилийн ойн баяр наадам  7-р сарын 17-28-ны хооронд зохион байгуулагдана.

Орхон

Монголын хамгийн хүн амтай  Баян-Өндөр сумын 20 жилийн ой энэ жил болж байгаа. Ойн арга хэмжээ 6-р сарын 28, 29-нд болох бөгөөд харин Орхон аймгийн баяр наадам  7-р сарын 9-11-ний хооронд  зохион байгуулагдах аж.

Өвөрхангай

Аймгийн баяр наадам  7-р сарын 10, 11-ний өдрүүдэд, харин Баян-Өндөр, Баянгол, Богд  Бат-Өлзий, Баруунбаян-Улаан,Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус зэрэг сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 18-29-ний хооронд тус тус зохион байгуулагдах аж.

Өмнөговь
Өмнөговьчууд Батмөнх даян хааны мэндэлсний  550 жилийн ойг бүтэн жилийн турш нижгэр тэмдэглэж буй. Аймгийн наадам ч гэсэн их хааны мэлмий гийсний баярт зориулагдах бөгөөд  7-р сарын 25, 26-нд зохион байгуулагдах аж. Харин Цогтцэций , Ханбогд ,Баян-Овоо, Номгон, Ханхонгор,Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам 8-р сарын 8-нд нэг өдөр болно.

Сүхбаатар


Энэ цагийн хурдыг тодорхойлогч аймгийн баяр наадам 7-р сарын 10,11-нд болох бөгөөд Уулбаян, Эрдэнэцагаан, Сүхбаатар  сумдын 90, Түмэнцогт сумын 60 жилийн ойн арга хэмжээ 7-р сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах аж.

Сэлэнгэ


Аймгийн баяр наадам  7-р сарын 9 -11-ний өдрүүдэд болж Шаамар 7-р сарын 4, 5-нд,  Зүүнбүрэн 7-р сарын 14, 15-нд,  Цагааннуур 7-р сарын 15, 16-нд, Түшиг болон Ерөө 7-р сарын 14, 15-нд, Баруунбүрэн 7-р сарын 24, 25-нд, Мандал 8-р сарын 1, 2-нд  тус тус түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх аж.

Төв

Төв аймгийн баяр наадам  7-р сарын 9, 10-нд болно.  Харин Лүн, Өндөрширээт сумын 90 жилийн ойн баяр наадам  7 сарын 9, 10-нд ,Эрдэнэ, Батсүмбэр Угтаалцайдам сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 10, 11-нд,  Бүрэн сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 15, 16-нд, Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын 90 жилийн ойн баяр наадам  7 сарын 18, 19-нд тус тус зохион байгуулагдана.

Увс

Аймгийн баяр наадам  7-р сарын 10, 11-нд, харин Зүүнхангай ,Завхан,Ховд Өмнөговь,Бөхмөрөн,Тэс зэрэг сумын 90 жилийн ойн баяр наадам  7-р сарын 16-наас  8-р сарын 4-ний хооронд  болох аж.

Ховд

Ховд аймгийн баяр наадам, баруун бүсийн хурдан морьдын уралдаан 7-р сарын 25, 26-нд болно гэдгийг морь сонирхогчид мэдэж буй биз ээ.  Олон ястны өлгий нутгийн Дарви, Алтай сумын 90 жилийн ойн баяр наадам  7-р сарын 19, 20-нд, Мандал, Цэцэг сумын 90 жилийн ойн баяр наадам  8-р сарын 3,4-нд болох бөгөөд Зэрэг сумын баяр наадмын тов одоогоор гараагүй байна.

Хөвсгөл


Аймгийн баяр наадам  7-р сарын 25, 26-нд ,харин Тосонцэнгэл, Галт, Шинэ-Идэр  сумын 90 жилийн ой  7-р сарын 17, 18-нд болох аж. Түүнчлэн энэ сарын 30-нд  аймгийн зүүн бүсийн уралдаан Их-Уул сумнаа болно.

Хэнтий

Аймгийн баяр наадам 7-р сарын 3, 4-нд, харин Галшар сумын 90 жилийн ой 7-р сарын 19-21-нд, Норовлин сумын 90 жилийн ой 7-р сарын 14, 15-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдана. Мөн энэ жил Бэрх сумын  60 жилийн ой тохиож буй бөгөөд  7-р сарын 11, 12-нд  тэмдэглэн өнгөрүүлэх аж. Түүнчлэн Мөрөн суманд 7-р сарын 25, 26-ны өдрүүдэд Түмэн адууны баяр болох бол Дадал сумнаа 7-р сарын 18-20-нд "Алтаргана" их наадам зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: Todmagnai.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 5 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    5 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 9 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    7 цаг 4 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 24 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 27 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 28 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 39 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 32 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 35 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 36 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 23 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 43 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 46 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 52 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК