
Жижиг дунд үйлдвэрийн бизнес эрхлэгчдэд хөнгөлттэй, уян хатан нөхцөлтэйгээр зээл олгох энэхүү шинэ журмыг танилцуулж, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, санал солилцох зорилгоор "Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид"-ийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулах гэж байна.
Зөвлөгөөнд нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрийн бизнес эрхэлдэг 350 иргэн оролцох бөгөөд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрт санал авч үндсэн үйл ажиллагаа болон бодлогын бичиг баримтад иргэдийн саналыг тусгахаар төлөвлөж байна.
Зөвлөгөөн Нийслэлийн Засаг захиргааны V-р байр, Нийслэлийн иргэний танхимд 06 дугаар сарын 27-ны өдөр 08.30 цагаас эхлэх юм.