Ховд аймгийн прокурорын газрын 2014 оны II улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу прокурор, ажилтнуудыг байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах, тэдний ажлын алжаалыг тайлах зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд 7 хоногийн хугацаанд Хөвсгөл далайгаар аялуулсан байна.Тус аялалд аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудын бүрэлдэхүүнтэй 14 хүн багтаж, байгалийн үзэсгэлэнт газрууд болох Увс аймгийн Хяргас нуур, Мөрөн хотын Хөвсгөл далай, Хүслийн хад, Завхан аймгийн Хайрхан даваа, Завхан гол гэх мэт газруудаар нийт 2350 км явсан бөгөөд прокурор, ажилтнуудын дунд усанд сэлэлтийн тэмцээн, бүжгийн тэмцээн зэргийг зохион байгуулж, ажлын алжаал, ядаргааг тайлжээ.

















































