Энэ үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Эрчим хүчний хартийн Улаанбаатарын форум олон улсын хурал дээр хэллээ. Говийн бүс нутаг нь нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог. Мөн тогтмол хүчтэй салхины нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүч гаргах арвин баялаг нөөц болж байгаа юм. Энэ боломжин дээр түшиглэн Зүүн хойд Азид сэргээгдэх эрчим хүч экспкортлох Говьтек ба Азийн супер сүлжээ төслийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болж байна. Энэ хуралд ОХУ, БНХАУ, БНСУ,Японы төлөөлөгчид хүрэлцэн ирж Зүүн Хойд Азид сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн талаар хэлэлцлээ. Хил дамнасан цахилгаан эрчим хүчний системүүд нь цаашид Азийн супер сүлжээ болон өргөжиж Зүүн хойд Азийн орнууд цахилгаанаа чөлөөтэй солилцдог боломжтой юм байна. Ингэснээр манай улсын хувьд эдийн засгийн чухал эх үүсвэр болохоор байна. Ялангуяа хамгийн том хэрэглэгч Хятад улстай эрчим хүч нийлүүлэх гэрээ хэлцлүүдийг амжилттай эхлүүлээд байга тухай Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байсан юм. Бүс нутгийг хамарсан сэргээгдэх эрчим хүчний хил дамнасан сүлжээг бий болгохын тулд олон улсын байгууллагуудын дэмжлэг, туслалцаа, хууль эрх зүйн шинэ орчин, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл зэрэг олон хүчин зүйлсд хүчин чармайлт гаргах шаардлагатай тулна. Энэ бүхнийг хангахын тулд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал гэдгийг энд цохон тэмдэглэж байлаа.