
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын задгайд голд машин урсаад хүн нь гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 15:57 цагт ирүүлснээр туул голд завьт эргүүлээр ажиллаж байсан аврагчид хүрэлцэн очиход "Тоёота Ланд круизер" загварын авто машинтай 3 иргэн голоор гарах гэж байгаад голын дунд суусан, 2 иргэн машин дээрээ гарсан байсныг аварч авто машиныг татаж гаргасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/