
Зам барилгын ажлын хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 09-нөөс эхлэн эхний 2 км замыг хаасан бөгөөд 7 дугаар сарын 09-нд нээхээр замын өргөтгөл, далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуурх ус зайлуулах 4 төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлуудыг хийгээд байна.
Тэгвэл энэ замын суурь хучилтын ажил өнөөдрөөс эхэллээ. Зүүн эхлэл хэсгийн 1 км замын хойд урсгалд суурь болон өнгө хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийж дуусгахаар замчид ажиллаж байна.
24tsag.mn