
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор "Монгол Улс-ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2014" сэдэвт уулзалтыг энэ оны долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд МҮХАҮТ дээр зохион байгуулах гэж байна.