“Хааны эрэлд-2014” энхийг дэмжих олон улсын цэргийн хээрийн сургуулилт өнөөдөр Таван толгой дахь зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хаалтаа хийнэ. Хаалтын ёслолд Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар оролцох юм байна. Энэ удаагийн энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Монгол Улсын зэвсэгт хүчнээс 580 гаруй цэргийн албан хаагч, Австрали, Канад, Япон, Польш зэрэг гадаадын 24 улс, нэг олон улсын байгууллагын 600 гаруй албан хаагч оролцож байгаа юм. Мөн энэ жил Судан улсад явагдах энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын батальоны ажиллагааны өмнөх дадлага сургуулилтыг давхар зохион байгуулж байгаа бөгөөд анх удаа манай хоёр хөрш орон ажиглагчаар оролцож байгаагаараа онцлогтой болжээ.
24tsag.mn


















































