Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах журам хэрэгжиж эхэллээ

2014-7-01
0
ЖИРГЭХ

p18rnlc4067ad1jkggtsnpe1nfg1        Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  “Журам батлах тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар “Цэргийн дүйцүүлэх албыг  мөнгөн  төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо  бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журам”- ыг баталлаа. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах ажлыг хэрэгжүүлж, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.           
 
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ  МӨНГӨН  ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРЭЭР
ОРЛУУЛАН ХААХ ИРГЭНИЙ ТОО  БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МӨНГӨН
 ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУРААН АВАХ, ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫГ АШИГЛАХ ЖУРАМ
 
            Нэг.Нийтлэг үндэслэл
 
            1.1.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.
 
            1.2. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтанд заасны дагуу иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болно.
 
             Хоёр.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх
 
         2.1.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэлийг  нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб эрхлэн хөтөлнө.
 
            2.2. Иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлтээ харьяалагдах хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн Засаг даргад цэргийн тоо бүртгэл явагдах үед болон ээлжит цэрэг татлагаас хуанлийн 45 хоногийн өмнө гаргана.
 
           2.3.Зэвсэгт хүчин, бусад цэргийн аль нэг анги, салбарт цэргийн жинхэнэ алба хаагаагүй 27 хүртэлх насны эрэгтэйчүүдийг дүүргийн цэрэг татлагын товчоо бүртгэн цэргийн алба хаагаагүй шалтгаан, үндэслэлийг тодруулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний нэрсийн жагсаалтад оруулах эсэх тухай саналыг бэлтгэнэ.
 
            2.4.Цэрэг татлагын товчооны саналыг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний нэрсийн жагсаалтыг гаргаж дүүргийн Засаг даргаар батлуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэст  хүргүүлнэ.
 
            Гурав. Мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах
 
            3.1.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэн  /цаашид “төлбөр төлөгч” гэх/  тухайн  жилд   Засгийн   газраас     тогтоосон хэмжээний төлбөрийг Цэрэг таталгын товчооноос тогтоож өгсөн хувь хэмжээгээр төлнө.
 
           3.2.Монгол Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын  4-ийн 1, 3, 4-д заасан үндэслэлээр цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас чөлөөлөгдөж байгаад хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрэхээс өмнө уг үндэслэл нь үгүй болсон иргэн цэргийн алба хаагаагүй бол тухайн жилийн мөнгөн төлбөрийг мөн тогтоолын 2 дугаар хавсралтад заасан хувь хэмжээгээр төлнө.
 
           3.3.Төлбөр төлөгч нь төлбөрийг Нийслэлийн төрийн банкны  дансанд мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоосноос 2 сарын дотор тушаах бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  санхүү, төрийн сангийн хэлтэс нь уг төлбөрийн орлогыг Сангийн яаманд төвлөрүүлнэ.
 
            Дөрөв.Төлбөрийн орлогын бүрдүүлэлт,зарцуулалтад тавих хяналт
 
           4.1.Төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад Сангийн яам хяналт тавина.
 
           4.2.Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу иргэн цэргийн албыг дүйцүүлэн хааж буй мөнгөн төлбөрийн орлогын 50 хүртлэх хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн Батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчилах, хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгод зарцуулна. Энэхүү зардлын төвсийг жил бүр нийслэлийн төсөвт батлуулна.
 
           4.3. Зарцуулалтыг Санхүү, төрийн сан дахь бүртгэлийн дансаар гүйцэтгэнэ. Зардлын тайланг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, журам бусад зааварчилгааны дагуу гаргана.
 
4.4 Төлбөрийн орлогыг Батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчилах, хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгоос бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
 
            Тав. Төлбөрийн орлогоор санхүүжүүлэх арга хэмжээ
 
          5.1 Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогыг дараах зориулалтаар зарцуулна.
 
          5.1.1 Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний шинэчлэл, гэрээт цэргийг элсүүлэх ажиллагааг орон нутагт сурталчлах арга хэмжээ;
 
5.1.2 Цэргийн албан хаагчдын ажиллах, амьдрах нөхцөлийг дээшлүүлэх;
 
5.1.3 Нийслэл дүүргийн цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сангийн хэвийн ажиллагааг хангах;
 
5.1.4 Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд болон боловсролын түвшинг дээшлүүлэх;
 
5.1.5 Иргэн цэргийн албыг дүйцүүлэх хаах, мөнгөн төлбөрийн орлогын хэмжээг нэмэгдүүлэх талаар санаачлагатай ажилласан дүүрэг, хорооны Засаг дарга, холбогдох бусад албан тушаалтныг урамшуулах;
 
5.1.6 Цэргийн штабын үйл ажиллагааг хэвийн явуулах, батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор унаажуулах;
 
5.7. Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын болон улсын дайчилгааны асуудал хариуцсан ажилтан, Цэрэг татлагын байр, цугларах болон шилжүүлэх байр, нууцын өрөөг тохижуулах, ажлын байрны нөхцөлийг дээшлүүлэх, Цэргийн штабын бэлэн байдлыг хангах, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх
 
            Зургаа. Хяналт
 
         6.1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Цэргийн штаб төлбөр төлөгчийн төлсөн төлбөрийн тооцоог улирал бүр хийж, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах ажлын гүйцэтгэлийн тайланг Батлан хамгаалахын сайд, Сангийн сайдын хамтран баталсан маягтын дагуу гаргаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт ирүүлнэ.
 
6.2 Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан ажлын тайланг холбогдох байгууллагуудад тайланг хүргүүлнэ.
 
            Долоо. Хүлээлгэх хариуцлага
 
            7.1.Энэхүү журмыг зөрчсөн байгууллга, албан тушаалтанд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 32 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 57 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 2 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 40 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 56 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 17 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 20 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 21 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 31 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 25 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 28 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 44 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 28 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 16 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 31 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 12 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 36 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 39 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 45 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК