Их дээд сургуулиудын төлбөр жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгддэг ч
сургалтын орчин болоод чанар нь дээшилдэггүй хэмээн эцэг эхчүүд
шүүмжилдэг. Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сургалтын төлбөрөө нэмэгдүүлж буй лицей болон их, дээд сургуулиудад шалгалт хийхээр болжээ. Уг нь бүх сургуулиудад Удирдах зөвлөл гэж байдаг. Тэрхүү удирдах зөвлөл сургалтын төлбөрийг нэмэх шаардлагатай үгүйг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргасан байх ёстой аж. Тиймээс Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэж тухайн сургуулийн захирал төлбөрөө тогтоодог байна. Ингэхдээ төлбөр нэмэх шийдвэрээ хуулийн дагуу гаргасан эсэхэд тус газраас хяналт тавьж ажиллах гэнэ.
24tsag.mn



















































