Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элчин сайд В.Пүрэвдорж итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2014-7-02
0
ЖИРГЭХ

    250140702genevaМонгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Дидиер Буркхалтерт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд В.Пүрэвдорж Ерөнхийлөгч Дидиер Буркхалтерт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол, Швейцарийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараагаар Ерөнхийлөгч Д.Буркхалтер Элчин сайд В.Пүрэвдорж нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд В.Пүрэвдорж хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи сүүлийн хагас зуун жилд, ялангуяа Монгол оронд ардчилсан өөрчлөлт шинэчлэл эхэлсэн үеэс хойш идэвхтэй хөгжиж ирсэнийг тэмдэглэв.

Мөн тэрээр хоёр талын харилцааны агуулга баяжиж Швейцарийн Засгийн газрын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болох ардчилсан тогтолцоог боловсронгуй болгох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжих, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр амжилттай хэрэгжиж байгаад талархалтай байдгаа илэрхийлэв.

Тухайлбал, Швейцарийн шууд ардчилал, орон нутгийн засаглалын өвөрмөц хэлбэр, туршлагыг судалж Монгол Улсад ардчиллын тогтолцоог бэхжүүлэх, засаглал дахь ард иргэд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хоёр тал үр дүнтэй хамтран ажиллаж байгааг Элчин сайд В.Пүрэвдорж дурдав. Түүнчлэн тэрээр хоёр орон НҮБ-ын болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирснийг дурдаад Швейцарийн Холбооны Улс энэ жил Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг даргалж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв.

Ерөнхийлөгч Д.Буркхалтер Элчин сайд В.Пүрэвдоржид баяр хүргэж ажлын амжилт хүсч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжлахыг хүсэв. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол оронд ардчиллын тогтолцоог бэхжүүлэхийн төлөө хийж буй алхам, санаачилгыг нь өндрөөр үнэлж байдгаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Д.Буркхалтер энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, мөн Монгол Улс дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож буйг дурдаж, хоёр талын улс төр, хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа онцлохын хамт хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны салбарт өргөжүүлэх нөөц бололцоо байгаа хэмээн үзэж байгаагаа тэмдэглэв.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолд Швейцарийн Холбооны Канцлер хатагтай Корина Касанова, Швейцарийн Ерөнхийлөгчийн Алба болон Гадаад хэргийн яамны төлөөлөгчид болон Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд оролцов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.179.211.95)
    ene bol bas l gamshigdaa kakaka
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    7 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    17 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    3 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    3 цаг 23 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    3 цаг 38 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    3 цаг 47 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    3 цаг 50 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    3 цаг 54 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    4 цаг 44 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    5 цаг 40 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    5 цаг 45 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    5 цаг 47 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    20 цаг 41 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    21 цаг 19 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    22 цаг 9 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    22 цаг 11 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    22 цаг 23 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    23 цаг 10 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    23 цаг 59 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК