
Уулзалтын үеэр ноён Кий хоёр талын хамтын ажиллагааны талаар саналаа хэлж, Евро Азийн НҮБ буюу Эрчим хүч, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд удахгүй болох “Цэвэр эрчим хүч” олон улсын хуралд Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпилийг албан ёсоор урьж байна гэв.
Монгол Улсын Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Солонгосын эрчим хүч, эдийн засгийн институтэд манай “Эрчим” корпорациас өмнө нь мэргэжилтэн сургасанд талархал илэрхийлээд цаашид хүн нэмж сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Үүнийг ноён Ян-Хун Сон хүлээн авч ойрын хугацаанд сургах боломжтой гэв.
Цаашид хоёр тал Ази Номхон далайн эрчим хүчний асуудлаарх механизм дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв.