
Энэ ажлын хүрээнд Алтай хотыг үерээс хамгаалах 2,5 км даланг шинэчлэн, 6,5 км хамгаалалтын үерийн даланг шинээр байгуулж 62 тн лаг шавар, хогийг цэвэрлэн зайлуулж үерт дарагдсан явган хүний болон авто замуудыг онгойлгох, траншей, подволын усыг соруулж гаргах, ажлуудыг гүйцэтгэж байна.
Энэ ажилд Алтай хотод үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй байгууллагын 1000 орчим хүнийг онцгой комиссын шугамаар дайчлан ажиллуулж байна.

Орчны ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байгаа нь


6,5 км хамгаалалтын үерийн даланг шинээр байгуулж буй байдал