
Өчигдөр өдрийн байдлаар Буянт гол Ховд хот, Ховд гол Мянгад сум,Хангайн нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчмоор үерийн аюултай түвшинг, түүнчлэн Хангайн нурууны өврийн Шаргалжуут, Байдраг гол Баянбүрд сум, Алтай нуруунаас усжих Ховд гол Өлгий сум, Төгрөг гол Манхансум, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлэж байна. Ер нь манай орны ихэнх гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор