зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ален Арман ”Эрлийз”

2014-7-03
0
ЖИРГЭХ

936129_527771950652536_865298364_n        Саяхан манайхан нэг их цэвэр цус энэ тэр гэж шуугиж, зарим нь бүр зурагтаар хүмүүсийг монгол, монгол бишээр нь шууд шинжиллээ. Ямар ч лаборатори гаргаж чадахгүй тийм хурдан хугацаанд бас итгэлтэйгээр. Тэгээд хувь хүний бодлоо бичье гэж бодлоо.

Би өөрөө ч цус холилдсон эрлийз хүн. Аав минь казак, ээж минь монгол. Хүүхэд байхад зарим нэг өөдгүй багш нэрийг минь армян, арслан гэж журнал харангаа албаар буруу дуудаж, хүүхдүүд инээлдэнэ. Багш нартай бол юу дуугарах вэ дээ, дотроо дургүй хүрэхийн сацуу шар хөдөлж, хичээлийг нь яаж ч өөлөөд, онц сайн тавихаас өөр аргагүй болтол нь хийнэ. Тэр яаж ч чадахгүй. Бүр нэг багш толгойгоо сэгсрэн хэлж байж билээ. Та нарын зарим нь Арманыг казак гэж нууцаар муулдаг гэсэн. Тэгж муулж байгаа хүүхдээсээ ичээч ээ, тэрэн шиг, тэрнээс илүү хичээлээ хийгээч ээ гэж. Яагаад зарим нэг хүүхдүүд намайг нууцаар муулдаг байсан бэ гэхээр, би тэгж дуудсан хүүхдийн нармайг нь тэр дор нь нээдэг байлаа. Тэгж өөрийгөө сурлагаараа ч, нударгаараа ч хамгаалж чаддаг байсан болохоор би тэр эрлийз, хурлийз гэсэн ярианд нэг их эмзэглэдэггүй юм. Үнэн бол тэр л юм чинь. Үхсэнээс нь ичдэг юм. Харин би эрлийз гэж цээжээ дэлдэнгээ эх орноо хагалган бутаргах нэвтрүүлэг хийхээс лав ичнэ. Нас залуу ч 20 орчим жил хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа улс орноо байтугай хувь хүнийг хэдэн төгрөгний төлөө харааж доромжилж үзээгүй. Яахав мань эр жоохон байхдаа, залуудаа надад тохиолдсон шиг юм туулсан, магадгүй тэнээс ч хүнд хэцүү л байсан байх. Гэхдээ хүн эцэг эхээ сонгож төрдөггүй шиг эх орноо ч сонгодоггүй гэж Ерөнхийлөгчийн хэлсэнээс улбаалан энэ газар шороон дээр унаж, гишгэж, амьсгалж иргэн нь болоод амьдарч, хайрлаж, хүүхэд шуухадтай болж бас хэмжээнээсээ хэтэрсэн ч байж болох гавъяаны одон медалийг нь зүүчихээд, үргэлж нус цэрээ хаях нь өөдгүй хүний л шинж. Төрсөн гэрийнхээ буурь луу шээдэг тийм хүн хужаадаа ч хог новш л байна.

Түүх сөхвөл бидний өвөг дээдэс эзэн Чингис хаан 4 өнгө, 5 харь улсыг нэгтгэхдээ хэнийг ч яс үндэс, арьс өнгөөр ялгаагүй бөгөөд тэр бүү хэл шашин шүтлэгийг нь ч хүндэтгэн харьцаж, шүтэх, эс шүтэх эрх чөлөөг нь олгосон учраас л өнөө бидний шүлсээ үсчүүлэн шагшин магтдаг тэр их гүрнийг байгуулж чадсан. Өнөөдөр АНУ бидний өвөг дээдсийн тэр менежментийг хэрэгжүүлж чадсан учраас л агуу их гүрэн болж, хөлтэй нь хөлөөрөө, хөлгүй нь мөлхөж тийш тэмүүлдэг. Тэнд хүнийг хар арьстан гэх юм бол шоронд орно. Бананад дуртай юу гэвэл торгуулна. Нийгмийн тустай ажил хийлгүүлнэ. Хүнийг яс үндсээр доромжлох бол гудамжинд хог хаях, замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс ч хүнд ялтай.
Тийм ч учраас энд тэнд хавчигдан гадуурхагддаг эсвэл тэгж боддог улс тийш үхэн хатан зүглэдэг байна. 200 хүрэхгүй жилийн өмнө боол байсан арьстан өнөөдөр тэр их гүрнийг удирдаж байна. Хоосон цус биш, жинхэнэ хөгжлийн концепци энэ мөн.  
Уг нь Чингис хаан дэргэдээ хэнийг ч ялгалгүй зүтгүүлдэг төдийгүй сэтгэлийг нь эзэмдсэн бол бие нь хаа холдох вэ гэсэн их л үнэн бөгөөд гайхамшигтай сургааль үлдээсэн байдаг. Тэр хүн хэдий ямар ч цустай байсан тэнгэрийн доор энэ Монгол улсад зүтгэж байгаа бол ядаж гудамжинд нь хог хаяхгүй, шээхгүй, явсан газраа харааж муулахгүй явж байгаа бол жинхэнэ Монгол хүн гэж би бодно. Харин харь улсад зүтгэж, гаднаа гяланцаг ч дотроо хог новш тарьж байгаа бол тэр жинхэнэ Харь хүн. Хараад байхад тийм харь хүмүүс их байх шиг. Харахад бүх юм нь сайхан өөгүй монгол харин сэтгэл зүрх нь хар бөгөөд харьд. Тийм хүн мянга монгол цустай байсан ч эндээс хөөж явуулах хэрэгтэй. 

Эрлийзийн яриаг мал амьтан руу шилжүүлэхэд, ямарч эрдэмтэн нэгэн дуугаар энэ бол хамгийн зөв бөгөөд сайн арга гэдгийг зөвшөөрнө. Мал амьтны үржил селекци гэдэг бол зүүн аймгаас ухна аваад баруун аймагт тавьж байгаа төдий хэрэг биш. Бүхэл бүтэн сүргийн бүтэц, мах, сүү, ноос ноолуурын гарцыг нэмэгдүүлэх хамгийн төгс гаргалгаа. Нэг талаар хиймэл байгалийн шалгарал гэх юм уу даа.

Гэтэл урьд нэгэн цагт дэлхийд Хоминид хэмээх нийт хүн төрөлхтнийг төлөөлж байсан Нейндарьталчууд яагаад мөхсөн тухай эрдэмтэн судлаачдын дүгнэлтээс харвал, Хомосапиенс буюу одоогийн хүн бидний тархан суурьшилт, арга ухаан өөрөөр хэлвэл тархины хөгжил тэднээс илүү байсан учраас тэднийг шахаж  дээр нь аажим аажмаар нэмэгдсэн дэлхийн дулааралт сөнөөсөн гэдэг. Мэдээж 100% сөнөөгүй, тэдний хомосапиенстэй холилдсон зарим нэгний удам угсаа скандинавын орнуудад хааяа нэг тааралддаг. Том өргөн хамар, бахим бие, бүдүүн өтгөн буржгар улаан үстэй хүмүүс өөрсдийгөө бид нейндарьталын удам гэж бахархдаг. Эрдэмтэд ч гэсэн зөвшөөрдөг. Нейндарьталчууд бол орчин үеийн төдийгүй бүх л хүн төрөлтний дотроос хамгийн амьдрах чадвартай, тэсвэр тэвчээртэй нь байжээ гэж. Өвдөлт бараг мэдэрдэггүй байсныг нь антропологийн олон баримтаар нотолсон байдаг. Гэтэл тэд яагаад мөхөв.

Үсгүй шахам орчин үеийн хүн бид хойд туйл дээр эскимиос, хамниган энээ тэрээ гэчихсэн хөлдөж үхчихгүй цаа буга мугатай амьдраад байгаа биз. Хэргийн учир нь нейндарьталчууд цаа буга гаршуулж, гэрийн тэжээмэл болгож болно гэж огт төсөөлөөгүй, зөвхөн ажл идээд, арьсыг нь нөмрөөд боллоо гэж боддог байсан байна. Учир нь тэдний тархины хөгжил сул дорой. Мэдээж хомосапиенс бидний өвөг дээдэс тэднийг нум сум элдэв шинэ хачин зэвсгээр хамгийн гол нь тэр бүхнийг бүтээсэн уран сэргэлэн арга заль буюу оюун ухаанаар устгасан гэж хэлэхэд нэг их буруутахгүй болов уу?

Нэмж ирээдүй рүү харвал. Дэлхийн ирээдүй судлаачид буюу футурологичид хүн төрөлхтөн 500-1000 жилийн дараа нийтээрээ энэтхэг, араб маягийн бараан саарал арьстан болно гэж үздэг. 

Үүгээрээ юу хэлэх гээд байнаа. Хүн бол хүн л бөгөөд тэр хүний зүрх, сэтгэл нь л хаашаа вэ гэдгээс хамаг юм шалтгаална. Харин тэр цус, арьс бол ёстой тэнэг мал л тийм юмаар өөрийгөө дөвийлгөнө. Саяхан даа, та бүхэн нэт ухаарай. Амазонкийн ширэнгэнээс аль эрт шугуйд нуугдан ертөнцөөс таслагдсан нэгэн омог олсон. Тэр омгийнхон бүгд цус ойртолттой, бие давжаа, тархины хөгжил сул, нум сумтайгаа гүйж байсан. Хэт их жалга довны үзэл хожмоо ийм л юманд аваачна.

Дэлхийн анагаах ухаан тархины хөгжлийн нэгэн саатлыг бидний нэрээр нэрлэдэг байсныг бас л саяхан манай улс шаардлага тавьж байж Даунинг гэж өөрөөр нэрлэх болсон. Тэд биднийг тийм өвчнөөр хүртэл нэрлэх хэмжээнд доромжилдог байсан байх нь. Бид хөгжих ёстой. Харин хөгжил маань хий хоосон үндсэрхэг үзэл биш үндэсний сэргэн мандлын үзэл байх учиртай. Миний нэг танил халамцуудаа муусайн хятадыг монгол гахайн махаар байлдан дагуулнаа гээд сууж байсан. Энэ бол эх орны хувьд ч, эдийн засгийн хувьд ч 21-р зуунд хамгийн зөв гарц. АНУ-д хүртэл хамаг бренд нь маде ин чайна байгаа энэ үед бид хил дэрлэсэн энэ улстай хүчирхэг эдийн засгийн бодлогоор л өрсөлдөнө. Энэ эдийн засгийн бодлогонд сүртэй юм огт үгүй. Өөрсдөө л хэнээс ч дутуугүй хийж бүтээе. Тэгээд л боллоо. Дотоожоо хүртэл урдаас зөөж байж дороо учир зүггүй дэвхцэх нь утгагүй хэрэг.  

Гэтэл бид туйлшраад хурдан морьдыг хүртэл эрлийз монголоор нь ялгаад суух нь нэг талаар хөгийн үзэгдэл. Зарим морь уяач, шинжээчдийн барин тавин нотолж буйгаар тэр магтаад байдаг цэвэр гэх монгол морьдын дийлэнхи нь нэг бол урьд зүүн аймгуудад байсан Манжийн хааны торгон сүрэг эс бөгөөс социйн үеийн морин тойруулгын буюу Будённовын үүлдрийн гарал угсаатай байх нь элбэг гэнэ лээ. 

Бас нэгэн зүйл, дэлхийн түүхийг ухвал ер нь улс орон бүү хэл жир хүмүүс ч хөршдөө хэзээ ч тийм сайн сайхан ханддаггүй. Та бүхэн хараарай. Хаана маргаан будилаан гардаг вэ гэхээр дандаа л хөрш зэргэлдээ улсууд хоорондоо дайтаж байлдсан байгаа. Зөвхөн бид төдийгүй Япон, Солонгос хоёр ч хятадад дургүй. Солонгос нь хоёуланд нь дургүй. Тэдний тулалдаан одоо ч эдийн засагт үргэлжилж байна. Харин манай энд хөдөө малчид бэлчээр булаацалдаад нэгнийхээ худаг руу кералин хийхээс өгсүүлээд хотод хажуу хашаагаа давуулан хогоо шиднэ, үүдэнд нь угаадсаа асгана.

Мэдээж бид их гүрний бодлогоос сэрэмжилж, дайн тулаанаар биш эдийн засгаар эзэлдэг тэр арга баширыг нь зөв тооцооолж, өөрсдийгөө хамгаалах дархлаатай байх учиртай. Харин бид энд ажиллаж байгаа хужаа нарыг зодоод юу олж долоох юм бэ? Үсрээд л хувь хүнийхээ хувьд хэсэг зуур тайвширна биз. Харин цаана нь тэр үсэрсэн цуснаас хэн хожих вэ?

Бас л дэлхийн түүх. Ардуудын зодооноос үсэрсэн цус хаадын хэтэвчинд алтан зоос болж хувирдаг. Асуудал бол энд ажиллаж байгаа хужаануудад биш тэднийг оруулж ирж байгаа нөхдүүдэд л  байгаа гэж би боддог. Гэтэл тэдний хэлдэг ганцхан зүйл нь манай залуучууд ажил хийдэггүй, цалингаа аваад архидаад алга болдог. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй ийм яриаг эцэс болгоод, тэр муусайн хужаа нарыг балбая гэхийн оронд бид өөрсдөө хөдөө хээр зам тавъя, хотод барилга дээр ажиллая, тэднийг битгий оруулж ир, бидний ажлын байрыг өг гээд жагсая л даа. Энд тэндгүй л мэргэжил сургалтын төвүүд цалин өгөөд сургаж байна шүү дээ. Гэтэл ихэнхи залуус маань хэдэн малаа зарчихаад, хотод амьдрал хайж ирэн, нэг хуучин машин унаж халтуур хийн, замын түгжрэл үүсгэн, хорвоо ертөнцийг харааж давхихаас өөрөөр эх орныхоо төлөө байг гэхэд ээж аавынхаа төлөө зүтгэхгүй байх шиг.     

Их Монгол гүрний үед аль хацар гоо эмс, охид, уран дархан, ухаантай мэргэд бүү хэл идээ ундаа, эд хэрэглэл, морь малыг ч гэсэн дэлхийгээс нааш тууж л байсан байх учиртай. Миний нүдээр үзсэн нэгэн түүхэн баримтан дээр Өгөөдэй хааны үед одоогийн Иранаас 5-хан хоногийн дотор хааны хүнсний жимс ирдэг байсан байна лээ.

Учир нь тэр үед бид дэлхийн төв байсан. Дэлхий Монгол байсан. Тэр Ром юу юм бэ? Газрын дундад тэнгис хойд Африк тэгээд л болоошд. Нөгөө Александр Македонский үсрээд л Бага Ази, Энэтхэгийн баруун болон хойд мужийг л эзэлсэн ш д. Тэд л сүржигнээд байдаг болохоос бид, бид ёстой баллаж  хаяж байсан байхгүй юу. Монгол цэрэг гэдэгт зөвхөн боржигон, татар, жадаран, урууд мангууд төдийгүй хэрэйд, мэргид, найман, түрэг, тангад, хятад, араб, энэтхэг, орос тэр бүү хэл хивчаг цэргүүд ч ордог байсан. Хамгийн гол нь тэд Их Монголын сүр ихт Дайчин Хар тугийн дор дайтаж явсан юм шүү. 
 
Тийм агуу түүхтэй улсыг битгий тэр муу эрлийз хурлийз, энээ тэрээ гэсэн балиар юмаар бас өөрийгөө эрлийз гэнгээ энэ улсыг сүйдлэх санаатайгаар эвдэж хаях гээд бай л даа. Үнэхээр л эх орончид юм бол зүрх сэтгэлээ л энэ эх орондоо зориулах ёстой. Би эх орон гэдгийг ээжийгээ, эхнэр хүүхдээ, бас өөрийн орон гэрээ, дархан хилээ цагийн уртад шантралгүй хайрлаж түүнд зүтгэж хэрэгтэй бол түүний төлөө амь биеэ зориулах гэж л ойлгодог. Бид бүхний өвөг дээдсийн тэр их улсаас хойд, урд хөршүүд таслаж авчихсан байдаг. Одоо бидэнд үлдсэн энэ л дэлгэсэн тэрлэг шиг газар шороогоо хамгаалж хадгалж үлдэх нь чухал. Харин яаж вэ? Хоорондоо дайтаж, тэгээд хэн нэгний үмх хоол болох уу? Бидний түүх тийм шүү дээ. Монголчууд хэзээ ч харь улсад цэргээр хүчээр эзлэгдэж, дайн тулаанд ялагдаж байгаагүй. Харин хямдхан хаад ноёд, хорон санаатан эрх мэдлийн шуналтнуудаас болж, хэдэн эрчүүд нь дайчин тугаа бөхийлгөх төдийгүй даахь үсээ хусуулж сүмд суудаг байсан цаг бий.   

Гуйх юм. Бид Дэлхий байснаа бүү мартаарай. Одоо жалга дов, үндэс угсаа ярьж суух цаг мөн үү? Алсыг харж айл саахалтаасаа давж сэтгэх учиртай биш үү? Дэлхийг эзэлж явсан манай ард түмэн дэлхийг дахин "байлдан дагуулж" дэгдэгнүүлнэ гэдэгт би итгэдэг. Гэхдээ зэр зэвсгээр биш, оюун ухаанаараа.

Эрээвэр хураавар, эрлийз хурлийз, эвдэрсэн эвлэсэн бүгдийг нь дааж эргэлдэг энэ уужим дэлхийд дэндүү жоохноор сэтгэж, тамын тогоон дотроо ялз буцлах хэрэг байна уу? Хөлбөмбөгийн дэлхийн аваргын стадион дээр хүртэл аварга том компаниудын рекламны дэргэд "Say no to racism" гэсэн үг байнга гарч байгааг та бүхэн харж л суугаа байх.

Тэр хүний үг хэл биш үйлдэл, зүрх сэтгэл нь Монголынхоо төлөө бол тэр Монгол хүн. Тэгж гэмээ нь бид дахин Дэлхий болж Монгол улс маань мөнхөд оршино гэж би боддог.

Эцэст нь нэг зүйл нэмэхэд, одоо зарим нэг нь намайг баахан хасаг нтр, дээрэм тонуул хийж байсан энэ тэр гэж харааж зүхэх биз. Хүүхэд байхдаа ахдаа туслах гэж яваад алдсаныг минь хөгийн арчаагүй амьтад одоо ч ухаж суугаа болохоор энд албаар дурьдав. Үлдсэнийг нь Мэргэд Та бүхэн болгоогтун.     

Ален Арман
2014.06.30


0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван СОЁОЛОН
"Дээлтэй Монгол" наадмын үеэр дараах замыг хаана
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11864 болжээ
Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (202.72.245.122)
    ккк байнаа байна
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.107)
    Эхлээд уур хүрлээ дараа нь эргэцүүлэн бодлоо эцэст нь хүлээн зөвшөөрлөө. Залууд амжилт хүсье ээ
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • Angiin and Tumruu (112.72.11.107)
    Angiinxan chini baxarxdag shyy. Uulzaxaaraa yaridag xynii neg chi. Ene bichlegiig chini ene ergyy malnuudad unshuulaxsan. Amjilt shyy Armaanaa. Daraa uulzaxad irne shyy
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.140.204)
    Mash zuv bichjee! Uneheer zuv harah untsug, zuv handlaga gedeg ene. Zaluuchuud min odoo uhaarch bodoj uursdiiguu uurchluh tsag irsen shuu! Amjilt husye!
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    goe bichij bayarlalaa
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • zochin (103.26.193.3)
    manai angiin huuhed shuu dee manai angiihan mon bagsh nar eniig helj bgaa shig ni muulj doromjildoggui l bsan daa Arman ch ooroo hunii narmai needeg huuhed bgaagui daruuhan huuhed bsan helnii taliin hicheeldee sain huuhed bj bolee
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • sarnai (202.179.11.202)
    tanai aab sagsai sumin hun gej sonsson,ovog tolek mon uu.
    2014 оны 07 сарын 05 | Хариулах
  • ******** (202.126.90.58)
    Хэрэв эцгээрээ овоглодог бол Хуанганы Арман байх ёстой доо. Эхээрээ бол Батчимэгийн байх ёстой. Уран бүтээлийнх нь нэр юм бол уу даа. Асуудлыг аль ч өнцөгөөс яаж ч тайлбарлаж болно. Энэ бичсэн өнцгөөс харж 24 жил тэвчсэн, энэ ард түмэн. Одоо хий хоосон бахархал ярих, цус сэлбэлт зөв бурууг ярих хугацаа байхгүй болсоон. Монголын тусгаар тогтнол алдагдах хэмжээнд хүрсэн байна. Бүгд, дээрээ ч, доороо ч ухаарах л хэрэгтэй. 100 жилийн өмнөх хятдын бодлогыг манай тэр ***** эрх баригчид өөрсдөө хэрэгжүүлж байна шүү дээ залуу минь. Тэр хүмүүс аль талд үйлчлээд, амаа мөнгөөр таглуулчаад сууж байгааг олж харахгүй байна у.
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
    • тэнэгээ наадах чинь Ален гэдэг эмчийн хүү эхийг нь Аюур гэдэг бас эмч малаа
      2014 оны 07 сарын 04
  • bold (49.0.152.94)
    deerem hiisen l biz yaadiin er hun yum chin aldaj onoj l taaraa geriin muhar sahisan yumnuud l ataarhaj bhgui yu hehe muusain ataarhuu lalaruuuud
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Тийшт ккк
      2014 оны 07 сарын 04
  • Зочин (112.72.13.75)
    Ovoo yum umshsan bas bichchixdeg ***** yum
    2014 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.14)
    Монгол юм бол Алены Арман гэж бичих нь зөв
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
    • чиний иргэний үнэмлэхэн дээр тэрний тэр гэсэн байдаг уу ишш юм өөлөх гээд л ядчих юмаа энэ лалрууд
      2014 оны 07 сарын 03
  • l (81.14.231.169)
    he he. Alen Arman geheer ni itali esvel france hun uu gej gaihlaa. mongol hun yum bn
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • l (81.14.231.169)
    yahav yor ni dajgui l bichsen baina. mongol oorsdoo ideh hool huns, togoo shanag, gutal huvtsasaa oorsdoo dotooddoo uildverlemeer baina. heden tom uildver industrie barichihsan baihad uul ni bolood yavchihmaar l yum. manai deer suusan gadnii gar hol bolson alban tushaaltanuudad mongoliig hogjuulii gesen setgel baihgui l dee. ter uyed CHINGIS haan urvagch, oortoo taalagdaagui buh humuusiig huis temterch ,zamaasaa zailuulj chadsanaar ih mongol gurniig baiguulj baisan. mongold neg iimerhuu yum hiij baij l neg zug chigee oloh baih. manai mongolchuudiin setgeheui setgel mash yaduu bolson uchiraas gazar nutagaa hedhen tsaasnii toloo ariljilhdaa siihgui bolson
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.91.75)
    Хулгай биш дээрэм хийсэн гэдэг, харин чи лалрын ***** энэний хажууд бол жинхэнэ ***** байна даа ***** гэж
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • өбиало (103.26.193.22)
    энэ залуу толгойдоо оймс углаж айлаас хулгай хйиж байгаад баригдаад шүүхээс ял сонсож сургуулиасаа хөөгдсөн нь үнэншд, одоо нэг их ухаантай хүн болох гэж оролдох юм даа, ийм л хүмүүсээр дүүрчээд байгаа юм даа Монгол улс маань
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
    • Зочин
      uhaan bol chamaas aguu yumaa gedgiig chinii setgegdel ene hunii bichsen hoeroos hen ch haritsuulaad oilgohoor bn da zaluu mini uuruusuu ichij yav
      2014 оны 07 сарын 03
    • Гарьд
      Лалар минь чи энэний дэргэд хөлөндөө ч углах оймсгүй, олигтойхон ч хулгай хийж чадкуй мал байна л даа. Энэнд үхтэлээ балбуулдаг байсан баньд л байхдөө муу лалрын *****
      2014 оны 07 сарын 03
  • Зочин (112.72.11.123)
    Xymyyst xyrgex yumsan
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • BI (202.21.106.102)
    ARMAN ZUV BICHJEE UNEN SHUU
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.41.126)
    бараг л Ален Делон. гое нэртэй юмаа
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Лл (202.21.111.98)
    Ийм юм хичнээн бичээд нэмэргүй дээ. Яагаад гэвэл манайхны ой той, сэтгэхүйд ***** гэвэл муу хүн гэсэн сэтгэлгээ суучихсан. Уг нь бол хүнийг гарал үүслээр нь биш сэтгэл зүрх, үйлдлээр нь дүгнэмээр. Жишээ нь, Ю.Цэдэнболын ач охин, шав шар орос бүсгүй Монголд ирээд Увс аймаг явах замдаа овоон дээр гараад мөргөж, миний цус Монгол шүү гэж хэлж байсан. Тэр хэдийгээр Орос охин ч манай Чингисийн үр сад гэж худлаа цээжээ дэлдэн шоуддаг халзан толгойтнуудаас зүрх сэтгэл нь шал өөр.
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
    12 мин
  • ФОТО: Дээлтэй Монгол үндэсний бахархал
    25 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
    34 мин
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
    55 мин
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
    1 цаг 26 мин
  • Улсын цолтой 50 орчим бөх бүртгүүлжээ
    1 цаг 33 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
    2 цаг 3 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван СОЁОЛОН
    2 цаг 30 мин
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
    2 цаг 40 мин
  • "Дээлтэй Монгол" наадмын үеэр дараах замыг хаана
    2 цаг 46 мин
  • Х.Нямбаатар: Цахилгаан хязгаарлах эрсдэлийг хаасан төсөл бол Бөөрөлжүүт, шаардлагатай гэвэл дахиад ч дамжуулан зээл өгөхөд бэлэн байна
    3 цаг 11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11864 болжээ
    3 цаг 27 мин
  • Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар иргэдийн саналыг авч эхлэв
    3 цаг 42 мин
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
    3 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: Сэлбэ дэд төвийн тендерт монгол компаниуд оролцох боломжтой болсон талаар мэдээлнэ
    4 цаг 0 мин
  • ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замыг шинэчлэх ажил ирэх сард дуусна
    4 цаг 5 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 12 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно
    4 цаг 21 мин
  • Монголын эдийн засгийн форумд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцоно
    4 цаг 34 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК