Яармагийн гүүрээр явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 20.00 цагаас эхлэн маргааш 20.00 цаг хүртэл бүтэн 24 цаг хаахыг мэдэгдэж байна. Гүүрийг хааж, урд уулзварт нь аюулгүйн тойрог хийх юм. Тодруулбал, Богд уулын арын зам ба Нисэх-Яармаг чиглэлийн зам, Яармагийн гүүрийн уулзвар хэсэгт аюулгүйн тойрог хийнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (1)