Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн гэр хороолол дахь авто раллигийн замыг хэзээ засах вэ?

2014-7-06
0
ЖИРГЭХ
   Улаанбаатар хотод хаа сайгүй зам засварын ажил хийгдэж бүтээн байгуулалт өрнөж буй энэ үед нийслэлийн хөгжлөөс хол хоцорч шоовдорлогдож үлдсэн ганц газар байна. 50 метрийн цаадах харагдахгүй болтол улаан шороо бужигнасан тус газарт уул уурхайн олборлолт явагдаж байгаа гэлтэй харагдана. 24цаг.мн БЗД-ийн тавдугаар хорооны Монелын оршин суугчдын гомдлын дагуу тус газарт очлоо.
    Улаанбаатар хотод хаа сайгүй зам засварын ажил хийгдэж бүтээн байгуулалт өрнөж буй энэ үед нийслэлийн хөгжлөөс хол хоцорч шоовдорлогдож үлдсэн ганц газар байна. 50 метрийн цаадах харагдахгүй болтол улаан шороо бужигнасан тус газарт уул уурхайн олборлолт явагдаж байгаа гэлтэй харагдана. 24цаг.мн БЗД-ийн тавдугаар хорооны Монелын оршин суугчдын гомдлын дагуу тус газарт очлоо.

    Хэт их тоосжилт, шороон зам, утаа, хөрсний бохирдлоороо энэ хэсэг яалт ч үгүй бусад дүүргийн гэр хорооллоос тод ялгарах аж.

    Монелд хүрэхийн тулд 1000 оюутны байрны автобусны буудлаас хойш 4 орчим км яваад хүрэх бөгөөд тус газарт 5-6 жилийн өмнөөс айлууд суурьшиж эхэлжээ. Харин сүүлийн хэдэн жилд энд буух айлуудын тоо эрчимтэй нэмэгдэж  эхэлсэн талаар иргэд ярьж байна. Ихэнх нь хөдөөнөөс нүүдэллэж ирсэн айлууд гэнэ.

хогийн цэг

     Монелын эцсийн автобусны зогсоол дээр буувал тоос шороо бужигнаж, манан буусан юм шиг битүү хөх утаа угтах аж. Цааш 100 метр хэртэй явган алхахад хажуугаар өнгөрөх машины хөдөлгөөнд шороо босч урьдаас ирж яваа хүн ч харагдахгүй болов. Энд хаа сайгүй задгай хаясан хог, золбин нохой л хамгийн их байх аж. Зун цагт ийм байдалтай байгаа юм чинь хаврын шуурганд ямар байдаг бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Цагаан давааны хогийн цэг рүү хотын хур хогийг зөөх том машинуудын хөл хөдөлгөөнд уг газарт их хэмжээний тоос боссоноор эндхийн айл, өрх, иргэдийг сэтгэл зовоох асуудалтай болгосон байна. Монел руу тавьсан шинэ засмал зам оюутны байраас дээш хоёр км яваад дуусах бөгөөд түүнээс цаашхи 2 км нь хад асга ихтэй, шороон зам юм. Эндхийн оршин суугчид засмал зам дууссанаас цааш 2 орчим км шороон замаар явж гэртээ хүрдэг байна. Ингэхдээ зүгээр ч нэг шороон замаар биш бартаа, хад асга ихтэй битүү шороон дундуур алхаж хүрдэг гэнэ. Ямар сайндаа л шинэ машин аваад зургаан сар хүрэх үү үгүйтэй  эвдэрдэг болохыг эндхийн  жолооч нар хэлж байлаа. Машин байнга эвдэрч тэр хэрээр маш их мөнгө гарлагддаг тухай учирлаж байсан жолооч нарын ганц хүсэл нь Баялагын автобусны буудлаас хойшхи хоёр км шороон замыг засмал болгох гэнэ. Уг нь 2012 оны сонгуулийн үеэр засмал болгочих болов уу? гэсэн горьдлого байсан ч хүсэл нь талаар өнгөрсөн байна.

Энэ замыг засчихвал жолооч нар машин эвдрэх зовлонгоос салахын зэрэгцээ тоос шороо босох нь багасч иргэд тав тухай зорчих нөхцөл бүрдэх юм.  Гэтэл одоо цэвэрхэн хувцастай ч явах аргагүй болсон тухай иргэд ярьж байна. Таарсан бүх хүмүүс “Энэ замыг л хурдан засмал болгохыг хүсч байна” гэж байсан юм.

    Энэ жил засч янзлах замуудын дотор тус зам багтсан үгүйг иргэд асууж сурагласан боловч харамсалтай нь “no” гэдэг хариу авчээ.  Харин тус газарт “Зоос Халагласан олон, сэрэмжлүүлсэн хэвлэлийнхэнд өгсөн тайлбар нь "Санаа бүү зов. Удахгүй Монелыг Дарь эхтэй холбосон засмал зам тавина" гэх. Харин бодит байдал дээр ямар байгааг та гэрэл зураг дээрээс харж байна.
DSC_0947

    Оюутны байраас Баялагын автобусны зогсоол хүртэлх замыг гурван жилийн өмнө улсын төсвийн хөрөнгөөр тавьж байжээ. Харин тус замаар хог ачсан том машинууд явдаг болсноос хойш мөн л хагарч, эвдэрч муудаж эхэлсэн байна.

    Сүүлийн үед нийслэл замаа эрчимтэй засч байгаа нь зөв ч иргэдэд төвөг учруулж буй нэн даруй засах ёстой замуудаа яагаад олж харахгүй байна вэ?. Одоог хүртэл энэ газарт засмал зам яагаад тавихгүй байна вэ. Ямар учраас эндхийн замыг анхнаасаа дутуу орхив гэдэг асуултууд гарч ирж байна. Эдгээр асуултад албаныхан хариулахдаа “Удахгүй шинэ засмал замтай болгоно” гэх. Уг нь олон зуун айл өрх амьдарч байгааг мэдсээр байж Монелын гудамжийг дуустал нь засмал зам тавьчихмаар л санагдах юм. Нэгэнт энэ жилдээ багтаад шинэ зам тавихгүй нь тодорхой болсон учир дараа жилийг хүртэл нүүрсээ түлээд шороо, чулуун дундуураа дуучих л үлдэж... Нэг өгүүлбэрээр хэлбэл Монелын эцэсээс цааш үргэлжлэх хоёр км зам яг л бартаат замын уралдааны замын шиг л болж.

    Эндхийн айлуудын сэтгэлийг зовоож, бухимдлыг хүргэсэн бас нэгэн зүйл нь Цагаан давааны хогийн цэгээс гарах утаа гэнэ. Улаанбаатар хотын хог хаягдлыг Улаанчулуут, Цагаан даваа гэх цөөхөн хэдэн хогийн цэгт хувааж хаядаг. Харин энд Цагаан давааны хогийн цэг Монелын айлуудтай хаяа зэрэгцэн орших аж. Хогийн цэгийн урд, хойно, зүүн талд нь айлууд оршин суух бөгөөд шатаасан хогны утаа салхины урсгалаар туугдаж ирснээр эндхийн айлуудыг битүү утаанд бүрхүүлдэг байна. Утаанд хүмүүсийн хоолой хорсч, нүднээс нь нулимс гарч харшлын ханиад нь хөдөлж эхэлжээ. Сүүлийн өдрүүдэд амьсгалахад ч төвөгтэй байгаа тухай иргэд ярьж байлаа. 

    Хогийн цэгийн утаа, замын тоос шорооноос болж нялх хүүхдүүдийн хамар нь битүүрч шөнө ч унтаж чадахгүй байгаад ээжүүд сэтгэл их зовниж байгаа гэнэ.

Туяа: Монелын айлууд жилийн дөрвөн улирал утаан дунд амьдарч байна

Тус хорооны 46-р гудамжинд оршин суугч Туяатай цөөн хором ярилцлаа.

-    Хогийн цэгийн утаа хэзээнээс ингэж идэвхжиж эхэлсэн бэ?


Энэ хавраас идэвхжиж эхэлсэн. Шатаасан хогний утаа аймар байна. Сүүлийн өдрүүдэд дүүрэн утаа өглөө, оройдоо гэрт орж ирдэг болсон. Салхигүй үед бол бүр их байдаг. Манайх энд суурьшаад 10 гаруй жил болж байна. Манайхыг буухаас өмнө энд хогийн цэг байгаагүй. Бууснаас хойш нилээн олон жилийн дараа Цагаан давааны хогийн цэг байгуулагдсан. Айлууд амьдарч байгааг нь мэдсээр байж энд хогийн цэг байгуулсанд гайхаж байна. Бид хогийн цэгний хажууд ирж буугаагүй. Харин хогийн цэгийг манай хаяанд байгуулчихлаа. Энэ бол иргэнээ боддоггүйн жишээ. Ядаж утаа саармагжуулах хэрэгсэл тавьмаар байгаа юм. Хогийг дахин ашиглах боловсруулах ажлыг хийж ядаж л ядуу хүмүүсийг ажилтай орлоготой болгомоор байгаа юм.

-    Энэ тухайгаа холбогдох хүмүүст хэлсэн үү?

-  Хэсгийн ахлагчаа ч танихгүй байна. Хэнд хэлэх ёстойгоо мэдэхгүй юм. Үүнийг бушуухан цэгцлэхгүй бол энэ хэвийн айлууд жилийн дөрвөн улирал утаан дунд амьдарч байна.  


DSC_0947
    Тоос, шороо+Утаа= Эрүүл мэндээрээ хохирох гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарсан эндхийн оршин суугчид нүүж, сууж ч болохгүй
 
    Эндхийн гудамжууд нь ч битүү хогонд хучигдсан бохирдол ихтэй юм. Яг ийм нөхцөлд хэсгийн ахлагчийг ажлыг нь сайн хийлгэмээр байгаа юм. Монелын эцсийн айлуудаас хэсгийн ахлагчийнх талаар асуухад “Танихгүй Долгоржав гэдэг хүүхэн л томилогдсон гэсэн. Царай зүсийг нь ганц ч харж байгаагүй. Бид хороо, дүүргийн ажлуудаас байнга хоцордог” гэсэн юм. Уг нь хэсгийн ахлагч нь амралтын өдрүүдэд хогоо ачихийг айлуудаас шаардвал бүх нийтээрээ хогоо цэвэрлэх боломжтой гэж оршин суугчид ярьж байлаа.

    Хэсгийн ахлагч хариуцсан ажлаа хийдэггүй мөртлөө сонгуулийн сурталчилгааны материал тараах, ухуулга ажил хийх болохоор идэвхтэй харагдах болсон гэнэ. Энэ мэт Сирийн иргэний дайны тухай сурвалжлагын зураг авч болмоор ундуй сундуй дүр төрхийг эндээс харж болно. Утаатай, хогтой, тоостой хотынхноос хэд дахин илүү тулгамдсан асуудалтай энэ хорооны зах зухаас хүргэхэд ийм байна.

хогийн цэг 2

DSC_0947

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Би бага байна (207.244.72.246)
    Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ 16106343682 Би бага байна Монголоос
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • тарвагамаа (182.160.36.193)
    батүүл ахаа та сонгуулийн их гоё гоё юм ярьж нам хошгируулж билээ. гэр хороолол бүүр хог боллоо. айл бүр хаусандаа жаралаа юу?
    2014 оны 07 сарын 07 | Хариулах
  • зорчигч (112.72.13.88)
    Зам ч тэр,автобусны Шумахер жолооч нарыг номонд нь оруулахгүй бол зарим нь арай хэтэрнээ. Буудлаас хөдлөх,зогсох нь яг сумын дэлгүүрийн гадна ирэх машин шиг ид хаваа үзүүлж байгаа юмаа. Яая аваргууд.
    2014 оны 07 сарын 07 | Хариулах
  • Daram (103.26.193.3)
    Zuv sedev hundsun baina. GER HOROOLOLd yamarch ajel heegdehgui baina. Duurgiin ger horoololiin zasag darga nariig agel heelgeh heregtei. BZD-iin 19-r horoo ch adel zam muutai odoo ueriin hamgaalalt heegeed joohon hatuu huchelttai zamiig ni bur avaad zuursan shavart suuh shaham yavj baina.
    2014 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.193.14)
    СХД-ийн голлох хэдэн зам бас л хэцүү болсон. Хэлэхээр арга хэмжээ авдаггүй юм, харин загнадаг, тэр ч бүү хэл хариуцдаг ажилтнууд нь өөрийнхөө эрх ашгийн төлөө хэл ам гаргалаа гээд доромжилдог юм. 11-11-д хэлээд ч нэмэргүй.
    2014 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 23 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 49 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 50 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 53 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 31 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 48 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 8 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 11 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 12 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 23 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 16 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 19 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 20 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 7 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 22 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 3 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 27 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 36 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК