
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд наадам маргааш Урианхай сурын харваагаар эхэлнэ. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа энэ сарын 11-ний 11.00 цагаас эхлэх бол энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулж байна. Наадмын нээлт үзэх тасалбарыг өнөөдрөөс эхлэн 7, 8-ны өдрүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаална. Тасалбарын багцын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөг болж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)