
Нисэх онгоц хөөрч, буух зурвасын газар шорооны ажлыг ”Насны зам”, “Нэйшнл девелопер” компани, цутгамал хонгил байгууламжийг “Очир төв”, терминал, гүүрийг БНХАУ-ын “Сайноохидро бюро 9”, хөөрч, буух зурвасын цементээр бэхжүүлсэн суурт, хучилтыг БНСУ-ын “Сунгдо Гонсол Сувон” компани гүйцэтгэж байна. Энэ жил хөөрч буух зурвасын барилгын ажлын хүрээнд ухмалын болон далангийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн нисэх буудлын 261у/м терминал гүүрийн суурийн ажлыг эхлүүлээд байна.
Цаашид Төслийн удирдлага, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх компаниуд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, барилгын ажлыг чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхаарууллаа.