
Хамгийн гол нь тоон системийн сувгуудыг одоо манайд өргөнөөр ашиглаж буй “LCD”, “LED”, “Plasma” зурагтууд хүлээн авахгүй юм. Иймд эдгээр зурагтад “Set up box” гэдэг хувиргагч төхөөрөмж холбох учиртай. Төхөөрөмжийн хувьд хүчин чадлаасаа хамаараад янз бүрийн үнэ ханштай ба 18-65 мянган төгрөг байх гэнэ.
Түүнчлэн иргэдийн дунд зөрүүтэй мэдээлэл их байгаа. Тэдгээрийн нэг бол энэ сарын 31-нээс зурагт нь шууд гарахаа болино гэсэн ойлголт юм. Тэгвэл Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа энэ талаар "Энэ сарын 31-нд ямар ч телевиз тасрахгүй. Одоо байгаа аналоги болон бидний одоо шилжих гэж байгаа тоон системээрээ хоёулангаар нь цацна. Иргэддээ нэг жил зургаан сарын хугацаа өгч байгаа. Энэ хугацаанд иргэд маань “SЕТ UР ВОХ”-оо худалдаж авах юм. 100 мянга орчим айл өрх энэ системд шилжихэд жил зургаан сар хангалттай гэж үзэж байгаа" гэжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)