
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр урианхай сурын харваагаар эхэлж байна. Жил бүрийн наадмын эхлэлийг тавьдаг Урианхай сурын харваанд зөвхөн эрэгтэйчүүд оролцдогоороо онцлогтой юм. Тэмцээнд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар оролцдог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60гр жинтэй байдаг гэнэ. Энэ төрлөөр Баян-Өлгийн харваачид баяр наадмыг өнгөлдөг.
Т.Энхэлээ