
Энэ хугацаанд СХД-ийн Залуучуудын холбоо баяр наадмыг угтан дүүргийнхээ залуучуудыг хамруулсан “Хоггүй наадацгаая” нийтийг хамарсан их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын ай сав газар, толгойт өртөөнөөс зүүн тийш төмөр зам дагуу , Хүй долоо худгийн наадмын талбай орох зам дагуух 3 хэсэг газар 500 орчим залуучууд цэвэрлэгээ хийжээ.
Мөн “Такси хэрэглэгчдийн нэгдсэн холбоо” нэгдэж 300 гаруй таксигаар үйлчилсэн байна.
Монголын Залуучуудын Холбоо