
Энэ сарын 07-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Буянт гол Ховд хот, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлэж байна. Ер нь манай орны ихэнх гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байгаа тул гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор