
Харин үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг өнөөдөр, маргааш хоёр өдөр “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхаарууллаа.
Т.Энхэлээ