Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхөд Японы “Тоёото” корпораци автомашин бэлэглэхээр болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, наадмын албан ёсны
түншээр ажиллаж байгаа Тоёото корпорациас хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Тэд энэ үеэрээ Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил дууссан талаар болон зохион байгуулалт, шагналын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Мөн энэхүү хурлын дараа наадмаар хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийн талаар салбар хороо, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийх гэнэ.
Хэвлэлийн бага хурал өнөөдөр 10.00 цагаас НЗДТГ-ын Б танхимд болно.
24tsag.mn


















































