Дахин гурван тахь эх нутагтаа ирлээ. Тодруулбал Прагийн амьтны хүрээлэн 2011 оноос эхлэн БНЧУ-ын армитай хамтран “Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд нийтдээ 15 тахийг нутагшуулжээ. Энэ удаа тэд Говийн “Б” бүсэд тахийн гурван гүүг нутагшуулахаар авчраад байна. Тээвэрлэгдэж ирсэн Гретел, Баян, Улла хэмээх гурван гүү эх нутагтаа ирлээ. Эдгээр гүүнүүдийн өмнөх удам монгол орны онгон зэрлэг байгальд амьдардаг байсан нь тогтоогдсон байна.
Ирэх хэдэн сарын туршид гүүнүүд дасан зохицох хашаанд амьдарч Монголын уур амьсгалд дасан зохицож, эхний өвлийг давсны дараа онгон байгаль руу нь суллаж тавих аж.
24tsag.mn



















































Сэтгэгдэл (1)