
Бүртгэл хоёр өдөр үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглоно. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхааруулжээ.
Харин өсвөрийн бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэж байна.
Т.Энхэлээ