
Уг сан нь орон нутгийн ард иргэдийг нүүдэлчдийн соёлыг хамгаалах, ёс заншилаа хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд цаашид Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай дээрх чиглэлд хамтран ажиллахаар болжээ.
Уулзалтын үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөгийн залуучууд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн соёл иргэншлээ мартаж байгааг дурдаад, нүүдлийн мал аж ахуй, түүнтэй холбоотой ёс заншлууд нь манай орныг бусад улс орноос ялгаруулах гол соёлын өв, баялаг юм гэдгийг онцлон хэлсэн юм.
Тиймээс цаашид орон нутгийн иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөрт хамтран ажиллахаар ийнхүү тохиролцлоо гэж ССАЖЯ-наас мэдээллээ.
24tsag.mn