
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган өнөөдөр нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Тодруулбал, УДБЭТ-ын уран сайхны удирдаач, МУГЖ А.Дашпэлжээг МУАЖ цолоор, А.Басхүүг гавьяат дасгалжуулагчаар, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багш Ж.Нямсүрэнг Монгол Улсын Ардын багш цолоор тус, тус шагналаа.
Мөн Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолоор дасгалжуулагч Л.Сандагдорж, гавьяат нисгэгч цолоор Д.Баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор MN-25 дугаар суваг телевизийн ерөнхий редактор, хөгжмийн зохиолч Р.Энхбазар, “Хурд” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч Д.Отгонбаяр МУГЖ цолоор шагнагдлаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)