
Ингэснээр дэлхийн нийт интернет хэрэглэгчдийн 94 хувь нь “Gmail”-ийг ашиглах боломжтой болсон гэж “Google” албан ёсны блог хуудсаараа дамжуулан мэдээллээ. Харин “Gmail”-ийг шинээр танилцуулсан хэлээр ашиглахыг хүсвэл компьютер болон хөдөлгөөнт төхөөрөмж дээрх веб хөтөч ашиглах шаардлагатай юм байна. Учир нь “Gmail”-ийн гар утас болон таблет компьютерт зориулсан аппликейшнийг монгол хэлээр ашиглаж болох талаар эцсийн тов гараагүй байгаа ажээ.
24tsag.mn