Монголын Үлэг гүрвэлийн төв музей "Т-Батаар ба сор үзмэр" сэдэвт үзэсгэлэнгээ өчигдөр албан ёсоор нээлээ. Үзэсгэлэнг ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, СӨХ-ийн дарга Ц.Цэндсүрэн, ҮГТМ захирал Н.Завжмаа нар нээсэн юм. Уг үзэсгэлэнд дэлхий дахинд “Монгол баатар” хэмээн алдаршсан Тарбозавр батаар болон бусад Монголын сор үзмэрүүд болох 15 зулзаган протоцератопс, Ингениа (нэрний утга: “ингэ”) , Овираптор (нэрний утга: “өндөг хулгайлагч”), Сайхания (нэрний утга: “сайхан”) зэрэг сонирхолтой үзмэрүүд дэлгэгджээ.
Үлэг гүрвэлийн төв музей цаашид тогтмол цагийн хуваарийн дагуу палеонтологийн сургалтыг хүүхдүүд, оюутан сурагчид, гэр бүлийнхэнд зориулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг үзэсгэлэн 10:00-22:00 (Өдөр бүр) цагийн хооронд Том хүн - 2000₮, Хүүхэд - 500₮ үнээр үйлчлэх юм байна.
24tsag.mn



















































