Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг "Экспресс зам" гүйцэтгэж байгаа юм. Долоон метрийн өргөнтэй байсан тус замыг өргөтгөснөөр зорчих хэсэг 14 метр, явган хүний зам хоёр талдаа тус бүр 2.25 метр, хөвөө 0.5 метр, мөн далангийн өргөнийг оруулан нийт 21 метрийн өргөнтэй болж байгаа юм. Тэгвэл тавдугаар сарын 9-нөөс эхлэн хөдөлгөөн хязгаарласан зүүн хэсгийн 2.2 км замыг баяр наадмын өмнө хучилт хийж нээснийг албаныхан мэдэгдлээ. 24tsag.mn


















































