Хурдан морьдын уралдааны салхийг хагалж, өнөөдөр хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт эхэллээ. Нийт 320 орчим хязаалан гарааны зурхай руу хөдөлсөн байна. Хэний, ямар зүсний хязаалан барианы зурхайд орж ирэхийг удахгүй бид хүргэх болно. Мөн өнөөдөр 14.00-16.20 цагт Шүдлэн насны морьдын уралдаан болно. Мөн 12.00-12.30 цагт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм байна.
14.30-18.30 цагт Үндэсний сурын хана харвааны дунд өрөг-Сурын талбайд болох аж.
15.00-18.00 цагт Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт - Соёлын төв өргөөнд
16.00-19.00 цагт Холч морьдын уралдаан-Хүй долоон худгийн Бага Цагаан хөтөлд
20.00 цагт Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол -Төрийн ордонд болохоор төлөвлөгдөөд байна.
Т.Энхэлээ



















































