Энэ жилийн баяр наадмын нэг онцлог нь Баян-Өлгийгөөс бусад аймгийн 118 суманд тэгш ой тохиож байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдгээр сумын дийлэнх нь түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Тухайлбал Говь-алтай аймагт гэхэд хамгийн олон буюу 14 сум 90 жилийн ойтой. Харин Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах сумаас бусад 12 суманд тэгш ой тохиож байгаа аж. Батмөнх даян хаанаар овоглосон Өмнөговь аймгийнхны тухайд их хааны мэлмий гийсний 550 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэн өнгөрүүлж буй. Гэхдээ энэ сарын 25-26 нд болох аймгийнхаа наадмыг Батмөнх даян хааны 550 жилийн ойн хамт тэмдэглэхээр болжээ. Т.Энхэлээ



















































