Уламжлал болсон Төрийн далбаа мандуулах ёслол өнөөдөр Чингисийн талбайд болж өндөрлөлөө. Төрийн далбааг мандуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцож үг хэлсэн бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд үзэж сонирхсон юм. Мөн энэ үеэр Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудаас гадна Хил
хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газрын
бие бүрэлдэхүүн оролцсон цэргийн сүрт жагсаал боллоо.
Дашрамд сонихруулахад Төрийн далбаа мандуулах ёслолыг 2008 оны долдугаар сарын 1-нээс эхлэн үйлдэж иржээ. Эл санаачлагыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нар гаргасан байдаг.
Ингээд цэргийн сүрт жагсаалын зургуудаас сонирхуулъя.