Дөнгөж сая хязаалан насны морьд бариандаа орж ирлээ. Тус уралдаанд нийт 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Т.Батзоригийн хурдан хээр үрээ түрүүллээ. Харин аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ш.Баянбатын халзан үрээ, айргийн гуравт, Төв аймгийн Сэргэлэн сумын, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн хурдан зээрд үрээ хурдалсан бол дөрөвт, Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Даваахүүгийн хонгор үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрдэнэбилэгийн хурдан хээр үрээ ирж наадамчдын баясгалаа.



















































