Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд үзэгчдийн суудлыг 55 жилийн дараа шинэчилж, 13600 суудал суурилуулсан бөгөөд сур, шагайн асрын урсгал засвар бусад тохижилтын ажил бүрэн дуусаад байна.Хүй долоон худагийн морь барианы газарт шинээр 200 суудал нэмснээр 3500 үзэгч тав тухтай наадамлах боломжтой болсон юм. Мөн Хүй долоо худагт улирал хамаарахгүйгээр ажиллах боломжтой долоон бие засах газар нэмж байгуулсан бөгөөд өнгөрсөн жилийнхтэй нийлээд 300 гаруй хүн үйлчлүүлэх 31 бие засах газар бэлэн болжээ.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ жилийн Үндэсний их баяр наадмаар иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж, Railbus-ыг Амгалангаас Хүй долоо худагийн Давааны өртөө хүртэл 8 зогсоолд зогсож үйлчлэх юм байна.
24tsag.mn



















































