Үндэсний их баяр наадмын хурдын морьдын салхийг хагалж хязаалан насны морьдын уралдаан үдээс өмнө болсон. Тэгвэл яг одоо Хүй долоон худагт шүдлэн морьд шандсаа сорьж байна.Энэ жилийн наадамд нийт 310 шүдлэн уралдаж байгаа ажээ.
Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Жаргалсайханы Энхболдын зээрд тэргүүтэй хурдан ажнайгууд морджээ.
Т.Энхэлээ



















































