Төрийн есөн хөлт их цагаан тугийг могой цагт төрийн ордноос гаргаж морин цагт төв цэнгэлдэхэд заллаа. Ийм ёслолыг Монголчууд 1990 оноос эхлэн үйлдэж байна. Энэхүү 9 цагаан сүлдийг бүх аймгийн цагаан азрагны дэл, сүүлээр хийдэг юм. Төрийн есөн цагаан сүлдийг торгон цэргийн хамгаалалт дор төв цэнгэлдэхэд залж дууссаны дараа Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Монгол наадам эхэллээ.
Яг одоо Үндэсний их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх гэж байна.
Нээлтий ёслолын дараа хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ.
24tsag.mn



















































