Энэ жилийн наадмыг Улсын залуу дархан аварга А.Сүхбат чимэх нь тодорхой болоод байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын дархан аварга цолоо нөхөн авсан юм. Тиймээс дархан аварга цолоо төв цэнгэлдэхийн ногоон дэвжээн дээр дуудуулна хэмээн мэдэгдээд байгаа.Гэхдээ дархан аварга А.Сүхбат “Ээлт хангал” хэмээх дэвжээний өмнөөс барилдахаар болсон байна. “Ээлт хангал” хэмээх дэвжээ өмнө бүртгэгдэж байгаагүй учраас ямар учиртай болох нь одоогоор тодорхойгүй байна. Уг нь Төв аймгийнхан “Дүнжингарав” дэвжээний өмнөөс барилддаг.
Дархан аварга А.Сүхбат өмнө “Шонхор”, “Дүнжингарав”, “Олимп” дэвжээний өмнөөс барилдаж байсан юм.
24tsag.mn



















































