Жил жилийн наадмаар төв цэнгэлдэхийн гадна наадамчин олон хуран цуглардаг уламжлалтай. Энэ үед олон арван худалдаа үйлчилгээний цэгүүд нэг дор төвлөрдөг учир хог хаягдал ихээр үлддэг билээ. Тэгвэл үүнийг багасгах зорилготой "Нэг хог, нэг чихэр" аян Цэнгэлдэхийн гадна өрнөж байна. Тодруулбал оюутан залуус "Цэмцгэр наадацгаая, Монголчууд аа" хэмээн уриалж, иргэдийн хогийг амттанаар сольж байгаа юм.
Энэхүү аян өнгөрсөн хүүхдийн баяраар зохион байгуулагдаж байсан бөгөөд төв талбайд үлдсэн хог хаягдлыг 80 бууруулж чадсан юм.
А.Сод /24tsag.mn/



















































