Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвүүд баярын өдрүүдэд ачаалал ихтэй өнжсөн байна. Өдөрт нийт 3500-3800 хандалт ирсний заримд нь зөвлөгөө өгсөн бол 700-800 дуудлагат нь очиж үзлэг хийжээ.
Мөн долдугаар сарын 12-нд осол гэмтэл болон хоолны хордлого гэдэс хямралын дуудлага харьцангуй их байжээ. Харин Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг болох Баянзүрх дүүргийн хувьд бусад дүүргүүдтэй харьцуулахад харьцангуй бага дуудлагатай өнжсөн байна. Өчигдөр буюу долдугаар сарын 12-нд БЗД-ийн түргэн тусламжид 200 орчим дуудлага ирсэн. Үүнээс хоолны хордлого, даралт ихсэх дуудлагууд зонхилж байжээ. Мөн оройн цагаар согтуугаар гэмтсэн иргэдийн дуудлага олон ирсэн байна. Эдгээр өдрүүдэд Гэмтлийн эмнэлэг хамгийн их ачаалалтай ажиллажээ.
Т.Энхэлээ



















































