Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны ангилалын хурдан ажнайнууд дөнгөж сая барианд орлоо. Тус уралдаанд газар, газрын 116 хурдан ажнай бүртгүүлсэнээс Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарын буган хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Лувсандагвын Эрдэнэбаярын хул, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Тогтохын Бямбажаргалын хар, айргийн дөрөвт Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул МУ-ын начин Галбадрахын Батбаатарын халтар, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ононгийн Батбилэгийн үзмэн бор тус, тус хурдаллаа.


Эх сурвалж: Todmagnai.mn